“Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны тэргvvний мэндчилгээ

Munkhbold Эрхэм ажилтан залуучууд, интернет хэрэглэгч та бvхэнтэй “ЭРДЭНЭТ VЙЛДВЭР”-ийн Залуучуудын Холбоо єєрийн цахим хуудсаа шинэчлэн дахин уулзаж байгаадаа баяртай байна. “ЭРДЭНЭТ VЙЛДВЭР” -ийн  ажилтан    залуучууд єєрсдийн нийгмийн эрх ашиг, эрх чєлєє хамгаалах зорилгоор  vзэл бодлоо нэгтгэн эвлэлдэн нэгдсэнээс хойш нэг арваныг vдэн єнгєрєєж байна. Тvvнчлэн залуучуудад сурч боловсрох, шудрага ажиллаж хєдєлмєрлєх, хvнийг хєгжvvлэх зарчмыг баримтлан  тєр засгийн болоод тєрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ гадаад хамтын ажиллагаагаа єргєжvvлэн хєгжvvлж залуучуудад хандсан олон талт vйл ажиллагааг хэрэгжvvлсээр ирсэн билээ. Улс орноо хєгжvvлэх гол хvч, шинэ vеийн эрvvл, оюунлаг, баялгийг бvтээгч, боловсорсон монгол залуучуудыг бий болгон тєлєвшvvлж, дэлхийн хєгжлийн чиг хандлагаас хоцролгvй цаг vетэйгээ хєл нийлvvлэх vvний тулд залуучуудын єєрсдийн оролцоог чухалчлан vзэж тэднийг бvх талаар хєгжvvлэх цаашид залуучуудын дунд зохион байгуулж буй vйл ажиллагааныхаа чанар, хамрах хvрээг нь єргєжvvлж байнга шинэчлэн єєрчилж байхын тєлєє зориг эрмэлзэл дvvрэн ажиллаж байна. Монгол улсын бахархал-нэрийн хуудас болсон ”ЭРДЭНЭТ VЙЛДВЭР”-ийн  залуучууд та бvхэндээ эрvvл энх байж, эрч хvчтэй амжилт бvтээлээр дvvрэн байхыг хvсэн залуучуудын тєлєєх та бидний хамтын ажиллагаанд манай vvд хаалга байнга нээлттэй байх болно гэдгийг дуулгахад таатай байна.
ЭРДЭНЭТ VЙЛДВЭР”-ийн  нийт ажилтан, ажиллагсад болон  залуучууд та бvхэнд  vйлдвэрийн Залуучуудын холбооны тvvхт 10 жилийн ойн баярын мэндийг хvргэхийн ялдамд, бие тань эрvvл байж, єргєє гэр нь  аз жаргалаар бялхаж, vргэлж аз хиймортой байж, эдээр баян, сэтгэлээр цагаан байхын ерєєл єргєе.

Та бvхнийг хvндэтгэсэн  :                  ЗХ-НЫ ТЭРГVVН    Д.Мєнхболд

Explore posts in the same categories: Бидний тухай

%d bloggers like this: