“Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны ТVVХЭН ЗАМНАЛ

Монголын залуучуудын байгууллага нь анх 1921 онд “БОШГЫГ ХАЛАХ ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛ” нэртэйгээр байгуулагдсанаас хойш улс орны хєгжлийн vе  шат бvрт vvрэг, зорилго, бvтэц зохион байгуулалтаа єєрчлєгдєж “Бvх Монголын залуучуудын эвлэл”, “Бvх Монголын хувьсгалт залуучуудын эвлэл”, “Ардын хувьсгалт залуучуудын эвлэл”, “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж байжээ.  1991 онд хуралдсан Монголын залуучуудын холбооны ерєнхий чуулганаас “Монголын залуучуудын холбоо” нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж байхаар батлажээ. Монголын залуучуудын холбоо нь 1991 оны 1-р сарын 18 нд МХЗЭ-ийн бааз суурин дээр тvvний албан ёсны залгамжлагч байгууллагаар байгуулагдаж, єєрийн дvрэмийг баримтлан, vйл ажиллагааны vндсэн чиглэлийг хэлэлцэн бататгасан юм.

“Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо нь 1999 оны 11-р сарын 2 нд Уурхайчин соёлын ордонд  ажилчин залуучууд  хуралдаж, Барилга засварын цехийн засварчин Б.Батбаяр, Шинжилгээний тєв лабораторын баяжуулагч Г.Нямхvv нар нэр дэвшиж Г.Нямхvv олонхийн саналаар “Эрдэнэт” vйлдвэрийн залуучуудын холбооны тэргvvнээр сонгогдож 11-р сарын 05 нд Монголын залуучуудын холбооны Орхон аймаг дахь салбарын 38-р нэгжээр бvртгэгдэж, дотроо vйлдвэрийн цех хэсгvvдэд 20 анхан шатны нэгж бvтэцтэй байгуулагдсан тvvхтэй. 20 тэргvvлэгч гишvvдтэй холбоо залуучуудын дунд диско vдэшлэг, ДОХ-ын тєвтэй хамтран сурталчилгаа, Оросын VЭХ-той хамтран Орос, Монгол залуучуудын дунд соёл урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж, “Эрдэнэт зууны манлай бvтээн байгуулалт” самбар, Холбооны урд Залуучуудын холбооны сурталчилгааны самбар, усан оргилуур засч сайжруулах, шинэ жилээр мєсєн хотхон “Титаник” онгоцыг мєсєєр хийсэн бvтээлч ажлуудыг хийж манай залуучууд идэвхтэй оролцож байжээ. 1999 оноос эхлэн “Оны шилдэг ажилчин залуу” шалгаруулж эхэлсэн. Анхны “ОНЫ ШИЛДЭГ” залуугаар Баяжуулах фабрикийн засварчин С.Отгонбаатар, тээрмийн машинч Ц.Гантулга, Хvдрийн ил уурхайн ээлжийн мастер Д.Уламмандах нар шалгарч байлаа.

Vйлдвэрийн олон тэргvvний залуучуудыг Монголын залуучуудын холбооны “Тэргvvний залуу”, “Хєдєлмєрийн алдар”, “Тэргvvний тамирчин”, “Цэргийн алдар” алтан медалиар шагнаж урамшуулж байжээ.

“Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбооны тэргvvнээр ажиллаж байсан хvмvvс:

Г.Нямхvv                                1999-2001

Б.Батжаргал                           2001

Б.Мєнхдалай                          2001-2003

Д.Дашдорж                            2004-2005

Б.Мєнхнасан                          2005-2007

Д.Мєнхболд                           2007

Б.Батзолбоо                            2007-2009

С.Ганцогт                              2009

Д.Мєнхболд                           2009-9 сараас ажиллаж байна.

Залуучуудын холбоо  нь 39 хvртэлх насны ажиллагсдын  ажил мэргэжилдээ амжилт гаргах, сурч боловсрох  боломжийг дээшлvvлэх, нийгмийн асуудлуудыг шийдэхэд туслалцаа vзvvлэх, тэдний чєлєєт цагийг зєв боловсон єнгєрvvлэх болон архи, тамхи гэх мэт хорт зуршлаас ангид байж, ухаан саруул аж тєрєхєд чиглэсэн олон тєрлийн vйл ажиллагаа явуулсаар ирсэн.

2009 оны IX сарын 04-нд Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж  Залуучуудын холбооны тэргvvн С.Ганцогт нь ОХУ-д суралцахаар болсон тул шинэ тэргvvний сонгууль явагдсан ба Баяжуулах фабрикийн Шинэ техник, технологийн албаны инженер Д.Мєнхболд нэр дэвшиж 100% ийн саналаар “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ний Залуучуудын холбооны тэргvvнээр сонгогдож дараахь бvтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Explore posts in the same categories: Бидний тухай

%d bloggers like this: