Цэл залуухан амь орон дээрээ бєхєж байна

Орхон аймгийн засаг даргын орлогч П.Пvрэвлхагваас “Эрдэнэт vйлдвэр ” ХХК-ийн Залуучуудын холбоонд нэгэн бяцхан охинд дэмжиж туслахыг хvссэн албан бичиг ирсэн билээ! Залуучуудын холбооны удирдах зєвлєл хуралдаад Б.Хажидмаа охинд туслах, эмчилгээний зардалд санхvvгийн дэмжлэг vзvvлэх санаачлагыг єєрсдєєсєє эхлэн хандив цуглуулж эхлээд байна. Цех хэсгийн тэргvvлэгчид залуус єєрсдийн цех хэсгийн залуустаа мэдээлж энэхvv охинд дэмжлэг туслалцаа vзvvлэхийг уриалж байна!

Залуучуудын холбооны мэдээллийн баг

“Шинэ мэдээ” сонины 2009-09-16-ны дугаараас

Налгар намрын нэгэн дулаахан єдєр болоод ч тэр vv Онцгой байдлын газрын гадна хэдэн залуус нарлан сууна. Тэднээс Хажидмаа охиныхыг асуув. Батбаярынх тус газрын 301 тоотод амьдардаг аж.
Гэрийн хаалгыг тогшлоо, нам гvм ноёрхоно. Хаалга нээхэд эцэг эх хоёрын зовинонгуй харц, оронд дээр хэвтсэн бvлтгэр алаг нvдтэй хєєрхєн охины “хvн ирлээ гэх” баярын мишээл зэрэгцэн угтлаа. Эднийх “аминаас ургасан амь” ганцхан vртэй. Тэр нь Б.Хажидмаа аж. Энэ жил 8 настай,10-р сургуулийн 23 ангийн сурагч. Хажидмаа охин урлаг, спортоор бусдыгаа хошуучлан даам тоглох, уран нугарах авъяастай, дуулах, бvжиглэх гээд бvх зvйлийг тун чадамгай сурч бусдын гайхшлыг тєрvvлдэг байж. Гэхдээ аав, ээжийн алаг vрийн дэгдэж дэрвэх алтанхан цаг, энэ хорвоогийн бор хоног, шар єдрийг хэрхэн єнгєрєєх нь  жилийн ємнєєс тун зовиуртайгаар мэдрэгдэж эхэлжээ. Учир нь тvvнд тархины уйлинхай буюу “тархины шалтгаант хэсэгчилсэн чамархайн эпилепси” гэсэн аймшигт оношийг дуулгажээ. Охины толгой маш хvчтэй лугшин євдєж, євдєлтєндєє орь дуу тавин хашгирч, аав ээжийнхээ “зvрхийг зvснэ”. Эхний нэг жил сайн гэсэн бvхнээр явж, мэдрэлийн эмч, докторуудын хяналтанд оржээ. Эмээ уу, тэгвэл жижиг хvvхдийн уйлинхай шимэгддэг гэсэн эмчийн яриа цєхєрсєн аав, ээжийн сэтгэлд “хонгилын vзvvрт гэрэл тусгав”. Тэгээд эм цагаар уугаад, одоо эдгэчихнэ гэсэн горьдлого тээсээр жилийн нvvрийг vзжээ. Vхтэл vр харам гэгчээр энэ хугацаанд гэрийнхээ олигтой гэсэн бvхнийг зарж, ломбарданд тавихыг нь тавьж бололцоотой бvхнийг хэрэглэжээ. Тэгээд эмчилгээ авсангvй, євдєлтєндєє ухаан алдаж, таталт єгдєг болжээ. Татаад хєдєлгєєнгvй хєхєрсєн охиноо хєєрхий ээж нь vvр, шєнєєр ч гэсэн тэврээстэй. Сvvлдээ 5 цагаар хvртэл таталт нь vргэлжилж, хєєрхий охины тэвчээрийг шалгасаар.
Би охины хажууд очиж цєєн vг солихыг хичээлээ. Зvvрмэглэн, нvдээ нухлана. Хажидмаа ээж, аавынхаа байгаа хэдэн бор тєгрєгєє шавхан авсан эмийг уун 24 цаг унтана. Энэ эм 8 настай охинд дэндvv хvчтэй нєлєєлж хааяа, бvр 2 хоног ч мансуурлын байдалтай болно. Євчнєєс болж эм тариа хэрэглэснээр охины элэг муудаж, vс нь халцарч, сонсгол, хараанд нь єєрчлєлт оржээ. Єглєє сэрээд харахад аав, ээж нь бvдгэрч харагдаад байна гэх.
Нойр нь хvрээд ярихад ч тєвєгтэй байгаа хэрнээ цовоо дуугаар эгдvvтэй нь аргагvй яриагаа эхлэв. “Эгчээ би хичээл эхлээд сургуульдаа явмаар байсан. Манай ангийнхан намайг хvлээж байгаа. Манай багш намайг их ойлгож, 1-р анги тєгсгєж єгсєн гээд л дээр дээрээс нь давхцуулан ярьж гарлаа. Гэтэл хажуугаас ээж нь айсан байртай “Миний хvv хэт хурдан хєдєлж, сэргэлэн байж болохгvй шvv. Шєнє тэгвэл хоёулаа баларна шvv” гээд л охиндоо хичээнгvйлэн захина. Охин vргэлжлvvлэн “Би бvжиглэмээр л байна. Даанч ширvvн хєдєлж болохгvй. Эгчээ би сая vсээ авахуулсан байхгvй юу. Толгой сэрvvн оргиод л гоё байгаа ш дээ. Даан ч толгой євдєхєєрєє хэцvv л дээ. Аймаар євдєнє, гэхдээ одоо зvгээр ээ” гэж ярилаа.
Охины сонсголд єєрчлєлт орж ус гоожих их чимээ гарч тэсч чадахгvй чихээ даран уйлна. Ярих тоолонд нь нvд нь цогтой нь аргагvй гялалзаж, хvvхдийн гэнэхэн сэтгэлээр євдєх болов уу гэж огтхон ч айлгvй шалмагхан яриагаа vргэлжлvvлнэ. Би том болохоод эмч болно, тэгээд зєндєє хvнийг аймшигт євчнєєс аварна. Том, том хагалгааг vнэгvй хийнэ. Би усан оргилуур vзэхийг хvсдэг. Даан ч олон хvн шуугисан газар очихоор миний бие євддєг. Тийм болохоор ээж, аав хоёр аваачихгvй гээд л нойрмоглон нvдээ нухална. Эгч ээ, миний нойр хvрээд байсан, таныг ирсэн гэхээр сэргэчихлээ. Би єчигдєр орой унтсан. Єдєржингєє унтаад 4 цагт сэрж байна. Наадмын талбай дээр баригдсан алсыг харагч дээр суумаар л байна. Даан ч толгой євдєнє. Ангийнхныгаа л зєндєє их санаж байна, бас намайг ойлгодог Єлзиймєнх багшдаа их баярладаг гээд хvсэл мєрєєдєл, хийхийг хvссэн бvх зvйлээ надтай хуваалцлаа. Жижигхэн биед баймгvй тэвчээр гарган, євдєєд таталт єгтлєє нэг ч “ёо” гэхгvй гvрийн, сандарсан аав, ээжийгээ тайвшируулна. “Ээжээ зvгээр дээ, охин нь євдєєгvй, євдсєн ч євдєєгvй юм шиг тэснэ, тэгэхгvй бол та хоёрыгоо зовоогоод байна ш дээ, тайвшир даа” гэж аав, ээжийгээ зоригжуулдаг гэнэ. Мэргэжлийн эмч нар ч охины євчний тархалт биеийн байдлыг нь vзээд, бяцхан охины тэсвэр тэвчээртэй, єєдрєгийг нь гайхан эцэг, эхийг нь яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг дахин дахин сануулна.
Хажидмаа охины хагалгааны тєлбєрт багаар бодоход 40 сая тєгрєг хэрэгтэй гэнэ. Ойрын орон нь Солонгос улс. Тархины эд эсийг нь vхvvлэн байгаа энэ аймшигт уйланхай єдєр єдрєєр амьдралыг нь хороон байна. Хорвоог инээдээр туулан, хєєцєлдєн гvйх насандаа тэр аймшигт євчний балгаар 2 эм ууж, 24 цагийн турш унтаж, vхэл, эрлэгийн илчтэй тэмцэлдэн, нас, аврал эрэн байна. Ээж нь, ажлаасаа чєлєє аван охиноо харж, аав нь ажлаа хийн эм тариаг нь залгуулдаг аж. Аав Батбаяр нь цалингийн зээл хєєцєлдєн 4 сая тєгрєгийн зээл авч охиноо эмчлvvлэхэд бага ч гэсэн тус дэм болно хэмээн єгvvлэв. Vvнээс єєр бидэнд боломж байхгvй. Ганц vрээ л хvн болгоод авахсан гэж эцэг, эх хоёр шаналангуй єгvvлсэн юм.
Хамгийн сайхан зvйл бол гэр бvлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгал. Амьдралын гэрэл гэгээ болсон ганц vрийг минь аварахад бидэнд туслаач хэмээн хєєрхий ээж бяцхан охиноосоо далдуур нулимс нуун бидэнд єгvvлэв.
Сайхан сэтгэлт Монголын ард тvмнээсээ, vртэй, амьтай хvн бvхэн энэрлийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна. Гуйж, мєргєе, залбирья, єгье. Та бvхнээсээ аврал эрж байна. Наймхан настай хэвлvvхэн охины хvсэл мєрєєдєл, биелэхийг нь vзэж, халуун ам бvлд эрдэнэ болсон ганц vрийг аварахад нь хvн бvр чадах чинээгээрээ туслаасай. Хvмvvний амьдралд аз жаргалыг єгснєєр таны амьдрал хайраар, аз жаргалаар бялхаж болно. Сайн vйлс бvхэн дэлгэрэх болтугай.

Хандивын данс: Хаан банк -5090489087,
Худалдаа хєгжлийн банк : 407180592
Утас: 99369368

Explore posts in the same categories: Тусламж дэмжлэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s


%d bloggers like this: