Єнєєдєр дэлхийн дахинаа ДОХ-оос сэргийлэх єдрийг тэмдэглэн єнгєрvvлнэ!

Єнєєдєр дэлхий дахинаа 34 790 172 хvн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Мєн 16 секунд тутамд нэг хvн ДОХ-ын улмаас амь насаа алдаж, 12 секунд тутамд нэг хvн ХДХВ-ийн халдварт єртєж байгаа тоо баримт байдаг. Хамгийн харамсалтай нь 15-аас доош насны 1,9-2,3 сая хvvхэд єдгєє ХДХВ-ийн халдварт єртєєд байна. Манай улсын хувьд єнєєдрийн байдлаар 61 хvн ХДХВ/ДОХ-ын халдварт єртсєн гэдэг мэдээлэл бий. Харин манай хойд хєрш ОХУ-д халдвартай хvний тоо 10 саяыг даваад байгаа бол ємнєд хєрш БНХАУ-д 1,5 сая хvн байгаа гэсэн албан ёсны тоо байдаг. Харин албан бус тоогоор ємнєд хєршид хавьгvй олон халдвартай иргэн бий гэсэн таамаглалыг дэвшvvлдэг юм. Сvvлийн vед манай орны залуусын хувьд шилжих хєдєлгєєн нэмэгдсэн учир илvv эрсдэлтэй байдал бий болоод байна. Хойд ємнєд хєршvvд болон Ємнєд Солонгос зэрэг ХДХВ/ДОХ-ын халдвар эрчимтэй нэмэгдэж буй орнууд руу ихээр зорчих болсон нь залуусын хувьд тун ч болгоомжтой байх хэрэгтэйг сануулж байна. ХДХВ/ДОХ нь урьдчилан сэргийлж болдог халдвар гэдгийг хэн хvнгvй мэднэ.  Хэрвээ та бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж, тохиолдлын бэлгийн хавьталд орохоос зайлсхийж сурах аваас энэ халдварт єртєхгvй боломж танд байна. Мєн эмнэлэгийн байгууллагуудаар vйлчлvvлэхдээ нэг удаагийн зvv тариур, багаж хэрэгслийг хувь хvнийхээ vvднээс шаардаж vйлчлvvлэх эрхтэй. Энэ нь шивээс хийлгэхэд ч хамаарна. Хамгийн гол нь нэгэнт ахуйн замаар халдварлахгvй тул ХДХВ/ДОХ-той иргэдийг бvv ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлоорой. Тэд таньтай л адил хvн гэдгийг санаж, тэднийг нийгэмд сэтгэл санаа єєдрєгєєр ажиллаж, амьдрахад нь туслаарай.

Advertisements
Explore posts in the same categories: Мэдээ, мэдээлэл

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s


%d bloggers like this: