2009 oны “Онцлох залуу” шалгаруулах журaм

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн оны онцлох залуу шалгаруулах, урамшуулах vйл ажиллагааг энэхvv журмаар зохицуулна.

1.2 Жил бvрийн Залуучуудын Холбооны шинэ жилийн vйл ажиллагаагаар тухайн оны шилдэг залууг жил бvр шалгаруулж, шагнал олгоно.

Хоёр. Оны онцлох залууд нэр дэвшvvлэх

2.1 “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн нийт цех, хэлтэс тус бvр єєрийн тэргvvний залуугийн нэрийг дэвшvvлж болно.

2.2 Оны онцлох залууд зєвхєн тухайн онд гаргасан амжилтаар нэр дэвшvvлнэ.

2.3 Оны онцлох залууд дараах баримт бичгийн хамт “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн ЗХ-ны байр /Эмнэлэг сувилалын албаны 2-р байр 409 тоот єрєєнд/ 2009 оны 12 дvгээр сар 05- ны 12:00 цагийн дотор ирvvлнэ. Утас: 73933, 99351084, 50351217.

Vvнд:

а. Нэр дэвшигчийн намтар, анкет (батлагдсан стандартын дагуу байх)

б. Тухайн цехийн удирдлагын тодорхойлолт

в. Тухайн жилд амжилт гаргасан уралдаан, тэмцээний жагсаалт, бусад шагнал vнэмлэх, гэрчилгээний хуулбар гэх мэт

2.4 Шалгаруулалтад ирvvлсэн материалыг буцааж олгохгvй.

Гурав. Оны онцлох залуу шалгаруулалтын тєрєл, урамшуулал, шалгаруулах явц

3.1 Оны онцлох залуу дараах номенаци тус бvрт шалгаруулна. Vvнд:

• “Оны шилдэг шинийг санаачлагч залуу”

• “Оны шилдэг инженер залуу”

• “Оны шилдэг ажилтан залуу”

• “Оны шилдэг нийгмийн идэвхтэн залуу”

• “Оны урлаг, спортын шилдэг залуу”

• “Оны шилдэг халамжлан хvмvvжvvлэгч”

3.2 Комиссын бvрэлдэхvvнд эрдэмтэд, холбогдох байгууллагын мэргэжилтэн, цех, хэлтсvvдийн удирдлага, залуучуудын байгууллагын тэргvvлэгчдийг оруулна.

3.3 Онцлох залууд нэр дэвшигчийг комиссын гишvvнээр оруулахгvй.

3.4 Комиссын vйл ажиллагааны vндсэн хэлбэр нь хуралдаан байна.

3.5 Оны шилдэг залууг дараах vзvvлэлтээр шалгаруулна. Vvнд:

А. Онолын мэдлэг

Б. Эрдэм шинжилгээ судалгааны бvтээл туурвисан байдал

В. Vйлдвэрийн эдийн засаг, техник, технологи бусад асуудлыг шийдвэрлэхэд оруулсан байдал

Г. Vйлдвэрийн зvгээс vнэлгээ єгсєн байдал

3.6 Комиссын нийт гишvvдийн дєрєвний гурав нь хvрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хvчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишvvдийн ердийн олонхийн саналаар дvгнэлтийг гаргана.

3.7 Комиссын дvгнэлтийг vндэслэн шагналын хэмжээг “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ны ЗХ-ны удирдах зєвлєлийн хурлаас батална.

3.8 Оны онцлох залуу шалгаруулалтын 6 номенацад байр эзэлсэн 6 хvртэл хvнийг “Оны онцлох залуу” цом, єргємжлєл, мєнгєн шагнал олгоно.

3.9 Оны онцлох залууд нэр нь дэвшсэн хvмvvст vнэлгээ єгч, дvгнэлт гаргах комиссыг “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ны ЗХ-ны удирдах зєвлєлийн хурлаас байгуулна.

3.10 Нэр дэвшигчийг дээрх зургаан номениацийн зєвхєн аль нэгт нэрээ дэвшvvлнэ.

3.11 Оны онцлох залуугаар шалгарсан залуучуудаас ярилцлага, нэвтрvvлэг хийж, шинэ жилийн арга хэмжээнд танилцуулан, олон нийтэд сурталчлан алдаршуулна.

3.12 Шагнал:

• Гадаад аялах эрхийн бичиг

• Оны онцлох залуу, тууз, цом хамт дагалдана.

“Эрдэнэт vйлдвэр” ХХК-ны Залуучуудын Холбооны шинэ жилийн ойн арга хэмжээг

Зохион байгуулах комисс

Explore posts in the same categories: Vйл ажиллагаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s


%d bloggers like this: