Баярын хурал амжилттай боллоо!

Баярын хурал, концертын арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, 1-р орлогч захирал Фоменко А.П , ерөнхий захиралын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ц.Бат-Энх болон цех хэлтэс албадын дарга нар, үе үеийн үйлдвэрийн залуучуудын холбооны тэргүүнүүд, тэргүүлэгчид хүндэт зочидоор оролцлоо. Мөн УИХ-ийн гишүүн Х.Наранхүү, Д.Дамба-Очир Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн байлаа.

Мөн Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд, мэдээллийн болон гадаад харилцааны албаны дарга, аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн, Дэлхийн Энх тайвны төлөөх Монголын залуучуудын холбоо, үйлдвэрийн үйлдвэрчний холбоо, эмэгтэйчүүдын зөвлөл, ахмадын холбооны зочид төлөөлөгчид баярын хурал концертод оролцож сургаал үгээ хайрлаж, дурсгалын зүйлс болон медаль шагналаа өглөө. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын нэрэмжит шагнал гадаадад 7 хоног аялах эрхийн бичгээр Уурхайчин соёлын ордны дуучин Х.Үнэнзориг, Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулагч А.Мөнхболор нар шагнагдсан ба ЗХ-ны тэргүүлэгч П.Нарангэрэл, О.Алтансүх, ҮТХ-ийн инженер Б.Мөнхнасан нар МЗХ-ний “Тэргүүний залуу” алтан медаль, ШТЛ-ийн инженер С.Дэлгэрмаа, БФ-ийн инженер Д.Зоригтхүү, ЗАА цехийн ажилтан Ж.Өлзийбүрэн нар МЗХ-ний “Хөдөлмөрийн алдар” медалиар, ЗХ-ний тэргүүлэгч Д.Түмэндэмбэрэл МЗХ-ний “Цэргийн алдар” медалиар, Уурхайчин соёлын ордны ажилтан Л.Галсайхан, орос 19-р сургуулийн багш Владимир Г.А нарыг МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медиалаар мөн ЗХ-ны тэргүүлэгч С.Баярцэцэг, Л.Батсуурь, АТБ инженер Д.Алтанбаяр нарыг үйлдвэрийн залуучуудын холбооны дээд шагнал “Уурхайчин залуу” медиалаар шагнагдсан болно. Мөн хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс өөрсдийн зүгээс бэлэг дурсгалаа үйлдвэрийн залуучуудын холбоо болон залуучуудад гардуулсан ба хурлын үеэр “Үйлдвэрлэл ба Залуучууд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд шалгарсан залуусын шагналыг гардуулсан.









Баярын концертонд “Хувьсал” продокшин, “Акапелла” хамтлаг, “А Sound” хамтлаг, “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга , БФ-ийн бүжгийн хамтлаг, үйлдвэрийн залуучууд, уран бүтээлчид оролцлоо.

Explore posts in the same categories: Зурагт мэдээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s


%d bloggers like this: