Гар урлалын vзэсгэлэн ба Фото зургийн уралдаан амжилттай болж өнгөрлөө!

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны түүхэн 10 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд 2009 оны 12-р сарын 11-ны өдрийн 12 цагт Уурхайчин соёлын ордны Диско зааланд нийт ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрсдийн авъяас чадвар, ур ухаанаа шингээсэн гар урлалын бүтээлээ сурталчлах, худалдах, бие биенээсээ харилцах суралцах үйл явцад өргөнөөр татан оролцуулах зорилготой Гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Нийт 20-иод хүн бүтээлээр оролцов. Идэвхтэй оролцон бүтээлээ толилуулсан, шинэ санаа, шинэлэг арга барилаа бусдад үлгэрлэсэн Засвар механикийн заводын Ц.Мөнхтогтохын хөөмөл, Шинжилгээний төв лабораторийн О.Удвалын хөөрөг, Чанар хяналтын хэлтсийн Л.Ууганцэцэгийн хэрээсэн оёдол шалгаран дурсамж, мөнгөн шагнал хүртлээ. Нийт оролцогсдын бүтээлийг зах зээлд таниулж, хэрэглэгчдийн хүрээгээ тэлэхэд нь тусалж, интернет, веб сайтаар сурталчилна. Гадны байгууллагын хүнс, амьд цэцэг бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн, худалдаа явагдлаа.

“Миний мэдэх ГОК” Фото зургийн уралдааны дүнг танилцуулан, бүтээлүүдийг олны хүртээл болголоо.

Нэгдүгээр байр: Б.Нямлхагвагийн “Хүчирхэг Монголын үр сад”

Хоёрдугаар байр: Э:Амарбаясгалангийн “Айдасгүйн жаргал”

Гуравдугаар байр: С.Баярцэцэгийн “Далан хүн даадаг данагар белаз” фото зургууд шалгарлаа.

Explore posts in the same categories: Мэдээ, мэдээлэл

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s


%d bloggers like this: