“Шилдэг залуусын шинэ жилийн харш”-ийн сүлд модны наадам

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны түүхт 10 жилийн ойн баярын хүрээнд 2009 оны 12-р сарын 11-ны өдөр “Шилдэг залуусын шинэ жилийн харш”-ийн сүлд модны наадмыг Сэлэнгэ ресторанд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд залуучуудын холбооны үе үеийн тэргүүнүүд одоо ажиллаж байгаа тэргүүлэгчид урилгаар оролцсон ба Монгол улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны шагнал болох “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Материал техникийн хангамжийн баазын ажилтан М.Сүхбаатар шагнагдсаныг Ерөнхий захиралын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал, Залуучуудын холбооны хүндэт зөвлөх Ц.Бат-Энх гардуулан өгөв.2009 оны онцлох залуусыг шалгаруулж цомыг гардуулав. Үүнд:

1. “Оны шилдэг шинийг санаачлагч залуу”-аар Авто тээврийн байгууллагын ажилтан Д.Нацагдорж

2. “Оны шилдэг инженер залуу”-аар Шинжилгээний төв лабораторын инженер С.Дэлгэрмаа

3. “Оны шилдэг ажилтан залуу”-аар Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвчин Б.Баатархүү

4. “Оны шилдэг нийгмийн идэвхтэн залуу”-аар Засвар механикийн заводын технологич, ЗХ-ний тэргүүлэгч Н.Хосбаяр

5. “Оны урлаг, спортын шилдэг залуу”-аар Технологийн автоматик ба Тооцоолон бодох техникийн цехийн сүлжээний эрхлэгч Г.Отгонпүрэв

6. “Оны шилдэг халамжлан хvмvvжvvлэгч”-аар Технологийн автоматик ба Тооцоолон бодох техникийн цехийн дарга Ж.Лхагва нар шалгарлаа.

Энэхүү оройн үдшийн урлаг соёлын арга хэмжээг залуучуудын холбооны топ хамтран ажиллагч байгууллага болох Юнител компани ивээн тэтгэж зохион байгуулсан ба нэр бүхий хамтран ажиллагч 5-н залууг хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дэвшилтэт технологитой утас болох BLACKBERRY –ээр урамшуулсан нь томоохон сюрпериз байлаа. ТВ коктейл хамтлагийн Өөскө Цоомоо нар арга хэмжээг хөтлөн явуулсан ба илбийн үзүүлбэр, Акапелла хамтлаг , амьд хөгжмийн Fire хамтлагийн уран бүтээлийг үзэж сонирхон бүжиглэж цэнгэсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.






 

Explore posts in the same categories: Зурагт мэдээ

One Comment дээр ““Шилдэг залуусын шинэ жилийн харш”-ийн сүлд модны наадам”

  1. guest Says:

    uu ysto goy bolsn bnaa buh shildguuddee bayar hurgii. Технологийн автоматик ба Тооцоолон бодох техникийн цех-n hamt olond ireh ondoo ulam ih amjilt buteeleer duuren baigaarai. amjilt 🙂


Сэтгэгдэл бичих